Малдаа яваад сураггүй болсон 26 настай эмэгтэйг ес дэх өдрөө эрэн хайж байна

Малдаа яваад сураггүй болсон 26 настай эмэгтэйг ес дэх өдрөө эрэн хайж байна

Увс аймгийн Тариалан суманд энэ сарын 15-ны өглөө 07:00 цагийн орчимд малаа хайхаар гэрээсээ морьтой гараад сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа өнөөдөр ес дэх өдрөө үргэлжилж байна.

Эрлийн ажиллагааг аймгийн Онцгой байдлын газар, цагдаагийн бүрэлдэхүүн, орон нутгийн иргэд болон ар гэрийнхэн нь хамтран тасралтгүй зохион байгуулж байгаа бөгөөд тухайн бүс нутагт их хэмжээний цас орж, шуурга шуурсны улмаас зам харгуй хаагдаж, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа нь хайлтыг маш ихээр хүндрүүлж байна. Онцгой байдлын албанаас цаг агаарын аюултай үзэгдлийн үед сонор сэрэмжтэй байхыг анхааруулж, эрлийн багийнхан бүхий л боломжоо дайчлан ажилласаар байгаа аж.