Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-д элссэний 65 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Тодруулбал, Монгол Улс 1961 оны аравдугаар сарын 27-нд НҮБ-ын 101 дэх гишүүн орноор элссэн түүхтэй. НҮБ-д элссэнээр Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн болж, дэлхийн улс орнуудтай энх тайван, аюулгүй байдал, хөгжлийн чиглэлээр хамтран ажиллах боломжоо өргөжүүлсэн юм.