Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид гүүрнээс үсрэхийг завдсан жирэмсэн эмэгтэйн амь насыг аварчээ.
Тодруулбал, тус хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Н.Мандах-Эрдэнэ, Н.Алтаншагай нар явган эргүүлийн үүрэг гүйцэтгээд шөнийн 03:00 цагийн орчимд харих замдаа Маршалын гүүрэн дээр нэгэн иргэн үсрэх гэж байхыг олж харжээ. Иргэн В нь гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас сэтгэл санааны хямралд орж, Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршалын гүүрнээс үсрэхийг завдаж байсан бөгөөд цагдаагийн алба хаагчид уг үйлдлийг цаг алдалгүй таслан зогсоож, яаралтай тусламж үзүүлсэн байна.