ВИДЕО: Хойд Солонгос Өмнөд Солонгосын хил орчимд гурван ширхэг өөрөө явагч их буу байршуулжээ

ВИДЕО: Хойд Солонгос Өмнөд Солонгосын хил орчимд гурван ширхэг өөрөө явагч их буу байршуулжээ

Хойд Солонгос Өмнөд Солонгостой залгаа хилийн ойролцоо өчигдөр /2026.10.26/ 122 мм-ийн өөрөө явагч их буу бүхий гурван хуягт техникийг байршуулсан нь бүс нутгийн хурцадмал байдлыг нэмэгдүүлж байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлжээ. 

ВИДЕО: 

Мэдээлэлд дурдсанаар, "гурван их буу бүгд өмнө зүг буюу Өмнөд Солонгосын зүг чиглэсэн байна. Энэ нь Пхеньяны зүгээс цэргийн хүчээ харуулах үйлдэл байж болзошгүй гэж үзэж байгаа ажээ." Хоёр Солонгосын харилцаа өнгөрөгч есдүгээр сарын 21-нд газрын мина дэлбэрсэн хэрэг гарснаас хойш улам хурцаджээ. Сөүл уг явдлыг Пхеньян Солонгосын дайныг зогсоосон эвлэрлийн хэлэлцээрийг зөрчсөнтэй холбон буруутгасан байна. Харин Хойд Солонгос уг хэрэгт оролцсон гэдгээ няцааж, тус улсын бүрэн эрхт байдалд халдсан тохиолдолд хариу арга хэмжээ авна гэж анхааруулжээ.