МУГТ Т.Тулга өнөөдөр ДАШТ-ий дэвжээнд барилдана

МУГТ Т.Тулга өнөөдөр ДАШТ-ий дэвжээнд барилдана

"Астана-2026" чөлөөт бөхийн ДАШТ-ий 61 кг-ын жинд Г.Батнасан, ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга Тошихиро Хасегаватай барилдахаар болжээ. 

70 кг-д ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Т.Тулга жингийнхээ дэлхийн чансааг өнгөлж, эхний тойрогт гоц мөргөсөн байна. Харин 86 кг-д Н.Батбилгүүн, дэлхийн 4 удаагийн аварга, олимпын наадмын хошой хүрэл медальт Кайл Дэйктэй барилдана. 125 кг-д Б.Намбардагва, Беларусийн Дзианис Храмянкоутай өрсөлдөхөөр боллоо. Мөн эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд ОУХМ Х.Болортуяа, эрэгтэйчүүдийн 65 кг-д Б.Зэнээмэдэр нар дагах барилдаан хийнэ.