Говь-Алтай аймагт үйл ажиллагаа явуулдаг “Б...” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.С нь нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас энэ оны тавдугаар сард /2026.05.18/ шугам сүлжээний угсралтын ажил гүйцэтгэж байсан 3 иргэн шороонд дарагдаж нас барсан хэрэг гарсан.
Тус аймгийн прокурорын газраас “Б...” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.С -д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх энэ сарын 23-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд Ш.С-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, амь хохирогч нарын ар гэрээс нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хангасан болохыг дурдаж, 1 жил, 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.