“Оюутолгой”-н гүний уурхайд чулуулгийн нуралт болж, хоёр ажилтан Улаанбаатарт эмнэлгийн тусламж авч байна

“Оюутолгой”-н гүний уурхайд чулуулгийн нуралт болж, хоёр ажилтан Улаанбаатарт эмнэлгийн тусламж авч байна

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших “Оюутолгой” ХХК-ийн MV-006709 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй далд уурхайд 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 18:00 цагийн үед чичирхийлэл явагдаж, улмаар далд уурхайн +1300 олборлолтын түвшний штрек малталтад чулуулгийн нуралт болсны улмаас чичирхийллийн бүсэд ажиллаж байсан 15 ажилтан өртсөн үйлдвэрлэлийн осол гарсан байдаг. 

Тэгвэл энэ талаар өчигдөр /2026.10.30/ “Оюутолгой” ХХК-иас, "Чичирхийллээс үүдсэн чулуулгийн нуралтын улмаас хоёр ажилтан Улаанбаатар хотод эмнэлгийн үйлчилгээ авч байгаа бөгөөд гэмтлийн зэрэг нь амь насанд халгүй байна. 13 ажилтан эмнэлгийн хяналтаас гараад байна. Бид ажилтнууддаа шаардлагатай бүх төрлийн дэмжлэгийг шуурхайлан үзүүлж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Чулуулгийн нуралт үүссэн зурвас талбайгаас бусад хэсэгт нөлөөлөл үүсээгүй болохыг урьдчилсан үзлэгээр тогтоосон. Нөхцөл байдлын үнэлгээг үе шаттайгаар хийж, аюулгүй байдлыг ханган, гүний уурхайн үйл ажиллагааг хяналт дор эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна" гэж мэдээллээ.