ВИДЕО: С.Лавров “найрсаг бус” орнуудын агаарын орон зайг тойрч, АНУ-д 20 гаруй цаг нисэж хүрчээ

ВИДЕО: С.Лавров “найрсаг бус” орнуудын агаарын орон зайг тойрч, АНУ-д 20 гаруй цаг нисэж хүрчээ

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров G20-ийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцохоор АНУ-ыг зорихдоо “найрсаг бус” орнуудын агаарын орон зайг тойрон ниссэний улмаас 20 гаруй цагийг агаарт өнгөрүүлжээ.

ВИДЕО: 

Тэрбээр АНУ-ын Атланта хотод газардахад жийнсэн өмд, энгийн цамцтай буусан нь олны анхаарлыг татсан байна. С.Лавровын оролцох Атланта хотын уулзалт нь ирэх арванхоёрдугаар сарын 14-15 нд Майами хотод зохион байгуулагдах G20-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд болж байгаа юм. ОХУ-ын төлөөлөгчид ойрын хугацаанд хэд хэдэн хоёр талын уулзалт хийхээр төлөвлөсний дотор АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой хийх уулзалт багтсан байна.