“Монголын төмөр зам” ТӨХК “10 саяын” гэх эмэгтэйн бичлэгтэй холбогдуулан ТЕГ, ЦЕГ-т ханджээ

“Монголын төмөр зам” ТӨХК “10 саяын” гэх эмэгтэйн бичлэгтэй холбогдуулан ТЕГ, ЦЕГ-т ханджээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим орчинд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн дарга 10 сая төгрөг шилжүүлсэн гэх агуулга бүхий ёс бус үйлдэл харуулсан бичлэг цацагдсан билээ.

Тэгвэл уг бичлэгтэй холбогдуулан “Монголын төмөр зам” ТӨХК-иас албан ёсны мэдэгдэл гаргаж, цагдаагийн байгууллагад ханджээ.  Тус компанийн зүгээс уг мэдээллийг компанийн нэр хүндэд халдсан, ор үндэсгүй, худал мэдээлэл хэмээн мэдэгдсэн байна. Мөн Багахангай-Хөшигийн хөндийн чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлэх явцад компанийн нэр хүндэд халдсан, нотолгоогүй мэдээлэл цацсан үйлдлийг шалгуулахаар Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газарт хандсан гэдгээ дурджээ.