Тамирчин З.Нямзултай байгуулсан гэрээг цуцлах тухай тушаалыг МБФХ хүчингүй болгожээ

Тамирчин З.Нямзултай байгуулсан гэрээг цуцлах тухай тушаалыг МБФХ хүчингүй болгожээ

Монголын Бодибилдинг фитнессийн холбооны тамирчин З.Нямзул нь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Дэлхийн холбооны ерөнхийлөгчид хахууль өгөхийг оролдсон хэмээн Монголын Бодибилдинг фитнессийн холбоо түүнтэй байгуулсан гэрээгээ цуцалж байгаа талаараа өнгөрсөн оны арванхоёрдугаар сард мэдээлж байсан. 

Тэгвэл тус тушаалыг хэрэгсэхгүй болгосон талаар Монголын Бодибилдинг фитнессийн холбоо мэдээлжээ. Тус мэдээлэлд "Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссоос 2026 оны 07 дугаар сарын 09-ны өдөр ирүүлсэн албан тоот захидлыг үндэслэн МБФХ-ны тамирчин З.Нямзул холбогдох асуудлыг нь WBPF-ноос зохион байгуулдаг.

Ази тивийн болон дэлхийн хэмжээний тэмцээн, уралдаанд оролцох эрх нь нээлттэй, ямар нэгэн хязгаарлалтгүй болохыг WBPF-оос 2026 оны 08 дугаар сарын 19-ны болон 20-ний өдөр ирүүлсэн захидлаар албан ёсоор баталгаалжуулж, МБФХ-ны зүгээс түүнд аливаа дотоодын тэмцээн, уралдаанд хязгаарлалгүйгээр оролцох бүрэн эрхтэйг хүний эрхийн үндэсний комиссийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.6 заасны дагуу 2025 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн ЕНБД Б.Отгонцэцэгийн 25/015 тоот тушаалыг хэрэгсэхгүй болгож Удирдах зөвлөлөөс шийдвэрлэв. Тамирчны зураг зөвшөөрөлгүйгээр холбооны сошиал хуудаст тавьж, нэр хүндэд халдсанд залруулага хийж байна" гэжээ.