Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Д.Ундармааг, ИТХ-ын даргаар Д.Идэрзаяаг томилжээ

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Д.Ундармааг, ИТХ-ын даргаар Д.Идэрзаяаг томилжээ

МАН-ын Сонгинохайрхан дүүргийн намын хорооны тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр /2026.11.02/ боллоо. 

Уг хурлаар Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөрийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Д.Ундармааг томилжээ. Тодруулбал, өнөөдрийн хуралдаанаар Д.Ундармааг дүүргийн Засаг даргаар томилохыг 100 хувийн саналаар дэмжсэн бөгөөд Ц.Баттөрийг төсөл, хөтөлбөр хариуцсан даргаар шилжүүлэн томилохоор болжээ.  Түүнчлэн СХД-ийн ИТХ-ын дарга Б.Золбоо өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлж түүний оронд ИТХ-ын төлөөлөгч Д.Идэрзаяаг томилжээ.