Айлын мал барьсан баавгайг аюулгүй болгож, устгажээ

Айлын мал барьсан баавгайг аюулгүй болгож, устгажээ

Увс аймгийн Түргэн сумын Рашаант багийн малчин "Сагил сумын нутаг Сахлын ам гэх газар аравдугаар сарын 27-ы өдөр баавгай харсан" гэх мэдээлэл өгсний дагуу тус сумын шуурхай ажлын хэсэг дээрхи баавгай үзэгдсэн гэх газарт тандалтыг эхлүүлсэн байна.

Тухайн өдрөөс хойш Түргэн сумын шуурхай ажлын хэсэг баавгай үзэгдсэн гэх газруудад байнгын эргүүл хяналтыг хийж, иргэд малчдад сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэн ажиллажээ. Улмаар өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 2-ны өдөр Увс аймгийн Байгаль орчны газрын шуурхай ажлын хэсэг болон Сагил, Түргэн сумдын шуурхай ажлын хэсэг Сагил сумын Хагийн нар гэх газар тухайн баавгай айлын мал барьсан гэсэн дуудлагын дагуу очиж шуурхай ажиллан тус баавгайг аюулгүй болгож ажилласан байна.