Телекамерын системээр улсын дугааргүй 20 автомашиныг илрүүлжээ

Телекамерын системээр улсын дугааргүй 20 автомашиныг илрүүлжээ

Улаанбаатар хотын гудамж замын хөдөлгөөнд тээврийн хэрэгслийн улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон зөрчлийг телекамерын ухаалаг системийн тусламжтай цагдаагийн алба хаагчид хамтран илрүүлж,  хариуцлага тооцон ажиллаж байна.

Тодруулбал, 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр телекамерын ухаалаг системийн тусламжтайгаар улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон 20 тээврийн хэрэгслийг илрүүлж, хөдөлгөөнийг нь зогсоон, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авлаа. Тээврийн хэрэгслийн улсын дугааргүйгээр замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.12 дахь хэсэгт заасны дагуу 25 нэгж буюу 25,000 төгрөгөөр торгож, хариуцлага тооцно.