Э.Даариймаа даамын залуучуудын дэлхийн аварга боллоо

Э.Даариймаа даамын залуучуудын дэлхийн аварга боллоо

БНХАУ-ын Шинтай хотноо болж буй даамын Өсвөр, залуучуудын ДАШТ-д нас өгсөж, залуучуудын ангилалд өрсөлдсөн Дэлхийн даамын холбооны мастер Э.Даариймаа зургаа хожиж, хоёр тэнцэж, нийт 14 оноо авсан амжилтаар үндсэн төрлийн тэмцээн өндөрлөхөөс нэг тавилын өмнө аварга болох болзлоо хангажээ.

"Алтан хүү" клубт Олон улсын их мастер Р.Манлай, спортын мастер Ц.Алтанхуяг нарын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа базаадаг тэрбээр ийнхүү Монголын даамчдаас өсвөрийн болон залуучуудын ангилалд дэлхийн аварга цолыг хоёуланг нь хүртсэн анхны тамирчин болов. "FMJD"-ийн журмаар Э.Даариймаа дээрх амжилтаараа Олон улсын мастер цолны болзлыг хангаж байна.