Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2026.11.06/ хууль хяналтын байгууллагуудын удирдлагуудыг дуудаж уулзан, шатахууны хомсдол зориуд үүсгэн эсэх асуудлаар шалгалт хийхийг үүрэг болголоо.
Уулзалтад Сангийн сайд З.Мэндсайхан, АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням, Монополын эсрэг газрын дарга Б.Амарсанаа тэргүүтэй албаныхан оролцжээ. Монополын эсрэг газрын дарга Б.Амарсанаагийн хэвлэлд өгсөн мэдээллээр, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэдийг бухимдуулахгүйгээр шатахууны түгээлтийг сайжруулах асуудлаар тодорхой чиглэл өгсөн байна.