Хятадын хойд хэсгийн Шаньси мужийн Тайюань хотын өндөр барилгад гарсан галын улмаас 14 хүн амиа алдсан тухай төрийн мэдлийн Синьхуа агентлаг даваа гарагт мэдээлжээ.
Төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Тайюань хотын төвд байрлах уг барилгад ням гарагийн орон нутгийн цагаар 16:59 цагт гал гарсан байна. Галыг ойролцоогоор хоёр цагийн дараа унтраажээ. Эрх баригчдын мэдээлснээр аврах ажиллагаа 20:30 цаг гэхэд дуусаж, нийт 38 хүнийг эмнэлэгт хүргэсэн байна. Ням гарагийн орой гэхэд таван хүн нас барсан нь батлагдсан бол даваа гарагт амиа алдсан хүний тоо 14 болж нэмэгджээ. Галын шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгааг төрийн хэвлэлүүд мэдээлсэн байна.