"1120 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлэх, шаардлагатай санхүүжилт болох 100 сая ам долларыг гадаад улсаас оруулж ирнэ, банкны 1 хувийн шимтгэлийг гаргаж хамтран ажиллана” хэмээн бусдыг хуурч зээлийн гэрээ байгуулж их хэмжээний хохирол учруулсан хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, гадаад улсын иргэн Ю.Ж, иргэн Г.Б нар бүлэглэн, "Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт дахин төлөвлөлтийн хүрээнд 1120 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлэх, шаардлагатай санхүүжилт болох 100 сая ам долларыг гадаад улсаас оруулж ирнэ, банкны 1 хувийн шимтгэлийг гаргаж хамтран ажиллана” гэж “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирлыг хуурч, барилга барих, хөрөнгө оруулалт хийх боломжгүй илтэд зохиомол байдлыг зориудаар бий болгож хөрөнгө оруулалт болон зээлийн гэрээ байгуулж, 2021-ээс 2022 оны 4 сар хүртэлх хугацаанд нийт 865.4 сая төгрөг шилжүүлэн авч “Т” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт (залилах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.