Эрдэнэт хотод сураггүй алга болсон эмэгтэйг эрэн хайх, мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд нэг иргэнийг яллагдагчаар татжээ

Эрдэнэт хотод сураггүй алга болсон эмэгтэйг эрэн хайх, мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд нэг иргэнийг яллагдагчаар татжээ

Сураггүй алга болсон иргэдийг эрэн хайх ажлын явцын талаар өнөөдөр /2026.11.11/ ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.

Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлэх хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Д.Очгэрэл "2026 оны 9-р сарын 22-ны өдөр иргэн А-гаас “Манай охин 9-р сарын 13-ны өдөр ажлаасаа гараад сураггүй алга болсон” гэх гомдол, мэдээллийг Цагдаагийн газарт өгсөн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэн О нь 9-р сарын 13-ны өдрийн 18.00 цагийн үед өөрийн ажлын газар болох “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Спорт цогцолбороос гараад сураггүй алга болсон нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд иргэн О-н хаана байгааг олж тогтоох мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Тус хэрэгт нийт хоёр удаа, таван хоног давхардсан тоогоор 160 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй эрэн хайх, самнах ажиллагаа явуулсан. Энэ хэрэг дээр ЦЕГ-ын тэргүүн дэд даргын тушаалаар Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Уг хэрэгтэй холбоотойгоор нэг иргэнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, үргэлжлүүлэн шалгаж байна" гэлээ.