Баянзүрх дүүргийн нийтийн худгаас мөнгөн ус илэрсэн хэргийг шалгаж байна

Баянзүрх дүүргийн нийтийн худгаас мөнгөн ус илэрсэн хэргийг шалгаж байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн XVII хорооны XXI худгаас авсан усанд мөнгөн ус илэрчээ. Энэ сарын 18-ны орой хоёр айлын хэрэглэсэн уснаас мөнгөн ус илэрсэн байна.

Тухайн айлуудын уснаас нийт 5-8 грамм мөнгөн ус ялган авч, лабораторийн шинжилгээнд өгчээ. Мөнгөн ус илэрсэн хоёр айлын 10 гаруй хүний дунд 6-7 сартай жирэмсэн хоёр эмэгтэй, бага насны хүүхдүүд байгаа бөгөөд эмнэлэгт хэвтүүлэн хордлого тайлах эмчилгээ хийж байгаа аж. Уг худаг Ус сувгийн удирдах газрын төвлөрсөн шугамд холбогдсон бөгөөд УСУГ-аас худгийн уснаас мөнгөн ус илрэх боломжгүй гэж үзэж байгаа юм. Иймд мөнгөн ус ундны усанд ямар замаар орсныг цагдаа, тагнуулын байгууллагууд хамтран шалгаж байна.