Хөвсгөлд энэ сарын 16-нд сураггүй болсон 60 настай иргэнийг эрэн хайж байна

Хөвсгөлд энэ сарын 16-нд сураггүй болсон 60 настай иргэнийг эрэн хайж байна

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Үерт багийн нутаг дэвсгэрт байрлах “Хужиртын-Ам” гэх газарт тус сумын харьяат 60 настай малчин Ш сураггүй алга болжээ.

Тодруулбал, тэрбээр арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн 14:00 цагт малаа хариулахаар явган явсан бөгөөд түүнээс хойш сураггүй болсон байна. Энэ тухай дуудлага, мэдээллийг ар гэрийнхнээс нь цагдаагийн байгууллага хүлээн авч, хамтран ажиллах хүсэлтийг арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн 14:31 цагт Онцгой байдлын байгууллагад хүргүүлжээ. Одоогоор Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид болон ар гэрийнхэн хамтран иргэн Ш-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Тус газар нь аймгийн төвөөс баруун хойд зүгт 15 км-ийн зайд байрладаг аж.




Өнөөдөр нохой өдөр

3 цагийн өмнө