Т.Жамбаажамцыг өөрийнх нь хүсэлтээр Санхүүгийн зохицуулах хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөллөө

Т.Жамбаажамцыг өөрийнх нь хүсэлтээр Санхүүгийн зохицуулах хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөллөө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ.

Улмаар уг асуудлаар нууц санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон гишүүдийн 57.7 хувь нь түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжжээ. Энэ үеэр УИХ-ын дарга С.Бямбацогт Санхүүгийн зохицуулах хорооны дарга, дэд дарга болон орон тооны бус гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулна гэдгийг онцоллоо. Холбогдох тогтоолыг баталсан өдрөөс буюу өнөөдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгажээ.