Монгол Улсын иргэн Д.Эрдэнэмөрөн нь ОХУ-ын дайнд татагдсан байж болзошгүй талаар түүний эхнэр олон нийтийн сүлжээнд ярьсныг бид өмнө нь мэдээлсэн.
Энэ талаар ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваа мэдээлэл өгөхдөө "Тухайн иргэний ар гэр нь нийгмийн сүлжээнд бичлэг нийтлэхээс өмнө буюу өнгөрсөн долоо хоногт ГХЯ-д албан хүсэлт гаргасан ба үүний дагуу ГХЯ-наас Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яам болон ОХУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-ны зүгээс ОХУ-ын холбогдох байгууллагууд руу холбогдож тухайн иргэний мэдээллийг өгсөн.
Өмнө нь мөн ийм асуудал гарч байсан ба тус иргэн нь хэлний бэрхшээлээс үүдэлтэйгээр гэрээнд санамсар болгоомжгүйгээр гарын үсэг зурсан гэж үзэж байгаа юм байна.
Иргэд өндөр цалин хөлс амласан тогооч, тээврийн жолоочийн ажил зэргийг цахим хуудсаас мэдээлэл авч бүртгүүлдэг. Бүртгүүлээд ОХУ руу хил давдаг. Гэтэл бодит байдал дээр энэ нь залилан луйврын хэв шинжтэйгээр цэргийн тусгай ажиллагаанд татан оруулахын тулд ОХУ-ын зарим хуулийн этгээд, хувь хүмүүсийн зүгээс зохион байгуулсан үйл ажиллагааг байгаа анхаарууллаа. Энэ асуудал өмнө нь ч гарч байсан, цаашдаа ч давтагдаж болзошгүй" хэмээлээ.