Б.Бат-Эрдэнэ: Булай юм болоод байна

Б.Бат-Эрдэнэ: Булай юм болоод байна

Тавдугаар сарын 3 ны өдөр ХБНГУ-д манай улсын хоёр дипломатч 70 кг хар тамхи тээвэрлэж яваад тус улсын хуулийн байгууллагуудын ажилтнуудад баригдсан хэрэг гарсан. Тус үйл явдалтай холбогдуулж Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг улс төрийн хариуцлага хүлээх ёстой гэж зарим иргэд шаардаж байгаа билээ. Харин саяхан УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд тус асуудлыг хэлэлцэхдээ нууцын зэрэглэлтэй гишүүдэд тарааж танилцуулсан юм.

Харин 70 кг хар тамхины асуудлыг УИХ-д нээлттэй оруулж ирж, хэлэлцүүлэх ёстой гэж Б.Бат-Эрдэнэ гишүүн үзэж байгаа талаараа өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдааны үеэр байр сууриа илэрхийлсэн юм.