ШУУРХАЙ: МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаан зарлагдлаа

ШУУРХАЙ: МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаан зарлагдлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2026.11.17/ мэдэгдэл хийж, "бүх гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад нэр төрөө сэргээлгэнэ" гэдгээ мэдэгдсэн юм. Харин Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр мэдээлэл хийх үеэрээ, "Ерөнхийлөгч огцрох өргөдлөө өнөөдөр хүргүүлнэ. Пүрэв гарагт УИХ-ын чуулганаар асуудлыг шийдвэрлэнэ гэсэн хүлээлттэй байна" гэсэн юм. 

Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын гишүүдийн олонхын саналаар шийдэгдэх Үндсэн хуулийн зохицуулалттай юм. Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хурал өнөөдөр зарлагдсан байна. Энэ удаагийн хурлаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэдэгдлийг хэлэлцэж магадгүй байна.