20 настай эрэгтэй Туул голд живж амиа алджээ

20 настай эрэгтэй Туул голд живж амиа алджээ

Налайх дүүргийн нэгдүгээр хорооны  “Мойлтын тохой” гэдэг газарт Туул голын усанд тус дүүргийн зургаадугаар хорооны харьяат иргэн 20 настай, эрэгтэй Б живсэн тухай дуудлагыг 11:06 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 25 км замыг туулан 11:40 цагт очиж “Мойлтын тохой” гэдэг газраас цогцсыг олж гаргаж тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Иймд амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө