Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт газрын тосны бүтээгдэхүүний нөөц хадгалах агуулах, савны хүчин чадлыг үе шаттай нэмэгдүүлж, 3-6 сарын хэрэглээний нөөц бүрдүүлэх зорилт тусгасан.
Энэ хүрээнд “Сан Петролиум” ХХК Засгийн газрын дэмжлэгтэйгээр 16,000 м³ багтаамжтай шатахууны нөөц хадгалах агуулахын барилга угсралтын ажлыг бүрэн дуусгаж, ашиглалтад орууллаа. Тус агуулах нь нэг дор 14 вагон-цистерн буулгах хүчин чадалтай бөгөөд шатахууны татан авалт, хадгалалт, нийлүүлэлтийн үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх боломжтой юм. Шатахууны нөөц хадгалах савны хүчин чадлыг нэмэгдүүлснээр газрын тосны бүтээгдэхүүний стратегийн нөөцийг бүрдүүлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах бодлогын хэрэгжилтэд хувь нэмэр оруулах юм.