Ойрын өдрүүдэд усархаг үргэлжилсэн борооны улмаас гол мөрний түвшин нэмэгдэж, усанд осолдох нас барах иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн Гүн нуурын усанд Дорноговь аймгийн харъяат 36 настай Г нь энэ сарын 17-ны өдрийн 20.50 цагт осолдсон тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
Энэ дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын зургаан алба хаагч 21.45 цагт очиж Усчин-Аврагч, ахлах ахлагч Э.Давхарбаяр дөрвөн метрийн гүнд нэг удаагийн шумбалтаар 37 минут ажиллаж, осолдсон иргэний цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн юм байна. Мөн энэ сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон голд 20-21 насны залуус усанд осолдсон харамсалтай хэргүүд гарсан юм.