Армени улсын ерөнхий сайд гэр бүлийн хамт коронавирусийн халдвар авчээ

Армени улсын ерөнхий сайд гэр бүлийн хамт коронавирусийн халдвар авчээ

Армени улсын ерөнхий сайд Никол Пашинян өөринйхөө фейсбүүк хуудастаа гэр бүлийнхээ хамт коронавирусийн халдвар авсан тухайгаа өчигдөр мэдээлжээ. 

Тэрээр “Миний коронавирусийн шинжилгээний дүн эерэг гарлаа. Гэр бүлийнхний маань хариу бас эерэг гарлаа. Бидэнд одоогоор ямар нэг шинж тэмдэг илрээгүй, биеийн температур хэвийн байна. Гэрийнхэн маань бүгд тусгаарлагдаж, би гэрээсээ ажиллаж эхэлсэн” гэж мэдэгдсэн байна.

Тэрбээр ажлын уулзалтын үеэр хэн нэгнээс халдвар авсан гэж үзэж байгаагаа мэдэгдээд амны хаалт зүүж, гараа тогтмол угааж, бусадтай зайнаас харьцахыг иргэдэд уриалжээ.

Кавказын нурууны өмнө талд оршдог гурван сая орчим иргэнтэй Арменид коронавирусийн халдварын 9,282 тохиолдол бүртгэгдэж, 131 хүн нас бараад байгаа.