Өнгөрөгч Лхагва гараг /2026.10.07/-ийн 23.25 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, “Богд вилла” хотхоны арын замд Toyota Prius маркийн автомашины жолооч нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.a заалтыг зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шийтгэл оногдуулсан талаар албаны эх сурвалж мэдээлжээ.
ВИДЕО:
Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодсон бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заажээ. Хуулийн энэхүү заалтаас харахад, Тээврийн цагдаагийн алба хаагчаас ухарч зугтаасан этгээд нь жолоодох эрхийн үнэмлэхгүй байхгүй нэгэн байсан бололтой