СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул голд хүн живж нас барсан хэрэг гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул голд хүн живж нас барсан хэрэг гарчээ

Өчигдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Баянзүрхийн гүүр”-ний дэргэд “Туул” голын усанд хүн живж нас баржээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 15 км замыг туулан 17:40 цагт очиж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 20:02 цагт иргэн А /41 настай, эрэгтэй/-ийн цогцсыг гүүрнээс баруун зүгт 1 км-ийн зайнаас олж гарган тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэн өгчээ. 

Эх сурвалж: ОБЕГ