Конго улсад Эбола вирусийн шинэ дэгдэлтийн улмаас таван хүн амиа алдаад байна

Конго улсад Эбола вирусийн шинэ дэгдэлтийн улмаас таван хүн амиа алдаад байна

НҮБ-ын Хүүхдийн сангаас даваа гарагт мэдээлснээр Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад Эбола вирусийн шинэ дэгдэлтийн улмаас таван хүн нас барсан аж. Нийт есөн тохиолдол бүртгэгдсэн бөгөөд нас барагсдын дунд 15 настай охин байсан талаар тус байгууллага мэдэгджээ.

Нас баралт өнгөрсөн сарын 18-30-ны хооронд гарсан боловч өчигдөр Эбола вирусын халдвар авсан нь тогтоогдсон байна. 

Даваа гарагийн өглөө ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейюсьюс өөрийн твиттертээ Мбандака хотод зургаан тохиолдол бүртгэгдсэн тухай мэдээлсэн юм. 

Энэ бол үхлийн аюултай вирусийн 11 дэх дэгдэлт болоод байна. БНАКУ 2018 онд 2243 хүний амийг авч одсон Эбола вирусийн хор хөнөөлийг одоог хүртэл шийдэж чадаагүй байсан бөгөөд дахин дэгдэх аюултай талаар ДЭМБ мэдээллээ.