ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын оронд Их тэнгэрт амьдрахаар очжээ

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын оронд Их тэнгэрт амьдрахаар очжээ

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат огцорсноосоо хойш Их тэнгэрийн аманд амьдарч байжээ. Хуулийн дагуу Их тэнгэрийн аманд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга амьдардаг. Түүнээс гадна эрх мэдэл бүхий төрийн чухал албан тушаалтай хүмүүс, Ерөнхий  сайд, УИХ-аар даргаар ажиллаж байсан хүмүүс түр хугацаанд амьдрах эрхтэй байдаг аж.

Энэ дагуу Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат Их тэнгэрийн аманд саяхныг хүртэл амьдарч байсан талаар эх сурвалж мэдээллээ.

Гэтэл түүний амьдарч байсан байшинд Засгийн газрын хэрэг, эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ амьдрахаар саяхан нүүж очсон байна. Тиймээс Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат байшингаа суллаж Л.Оюун-Эрдэнийг оруулжээ.

Энэ талаар МАН-ын гишүүд Л.Оюун-Эрдэнэ нь Ж.Эрдэнэбатыг хөөж гаргаад байшинд нь суурьшиж  эхэллээ хэмээн ярьж байгаа гэх мэдээлэл байна.