М.Форст: Хуулийн нэмэлт өөрчлөлтүүд хүний эрхийг хамгаалагчдад айдас төрүүлэхээр байна

М.Форст: Хуулийн нэмэлт өөрчлөлтүүд хүний эрхийг хамгаалагчдад айдас төрүүлэхээр байна

Өнөөдөр НҮБ-ын байранд Тусгай илтгэгч Мишель Форст Монгол Улсын хүний эрхийн хамгаалагчдын нөхцөл байдлын талаар хоёр долоо хоног ажилласныхаа эцэст дүгнэлт хийн мэдээлэл хийлээ.

Тэрээр Монгол Улс нь хууль, эрх зүйн шинэтгэл хийхдээ хүний эрхийн хамгаалагчдын ажлыг хязгаарлах бус, дэмжих орчныг бүрдүүлэх хэрэгтэй гэв.

Мишель Форст нь Монгол Улсад хоёр долоо хоног ажиллахдаа, хүний эрхийг хамгаалагчдын эсрэг халдлага гарч, шахалт дарамт зарим тохиолдолд бүртгэгдсэн хэдий ч тэдний эсрэг зохион байгуулалттай халдлага үйлдэх үзэгдэл байхгүйг онцлон тэмдэглэв.

Хүний эрхийг хамгаалагчдын үйл ажиллагаа явуулах орчин Монголд аюулгүй байгаа ч тэднийг дэмжсэн таатай орчин бүрдээгүй байна. Тодруулбал, хүний эрхийг хамгаалагч гэж хэн болох талаар ойлголт дутмаг, тэднийг гутаан доромжлох байдал байгаа бөгөөд сүүлийн үед хэд хэдэн хуульд орсон аюултай нэмэлт, өөрчлөлтүүд хүний эрхийг хамгаалагчдад айдас төрүүлж, тэдний ажилд саад бэрхшээл учруулж байгааг НҮБ-аас онцолж байна.

Шүүх засаглал болон прокурорын байгууллагад улс төрийн нөлөө үзүүлэх, Засгийн газраас гаргасан шийдвэрийг Захиргааны шүүхээс хянах боломжийг хязгаарлах хууль эрх зүйн өөрчлөлтүүд батлагдсан явдал нь НҮБ-ын тусгай илтгэгчийн анхаарлыг татаж байна.

Б.ТОГТУУН




“BONUS BOOST” BSB-д

13 цагийн өмнө