ФОТО: Буриад сурын харваанд Х.Баасандорж, Б.Пунсалдулам нар түрүүллээ

ФОТО: Буриад сурын харваанд Х.Баасандорж, Б.Пунсалдулам нар түрүүллээ

Тулгар төр байгуулагдсаны 2229, Их Монгол улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн улсын наадам

Буриад сурын харвааны эрэгтэйчүүдийн төрөлд Өвөрхангай аймгийн харьяат, морин хуурч, нум урлаач, үндэсний сурын спортын мастер Х.Баасандорж 64 сумаас 60 онон түрүүлж, улсын мэргэн боллоо.

Эмэгтэйчүүдийн төрөлд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, үндэсний сурын улсын мэргэн Бадам-Очирын Пунсалдулам 64 сумаас 59 онон түрүүлэв.

Спортын мастер Б.Жалбаагийн шавь тэрбээр 2016 онд улсын наадмын үндэсний сурын харваанд түрүүлж, улсын мэргэн цол хүртсэн юм. Ийнхүү үндэсний сур, буриад сурын улсын мэргэн боллоо.