Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр ойрын өдрүүдэд үргэлжилсэн бороо орж үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэн богино хугацаанд үерлэх магадлал өндөр байгаа учир голын эрэг дагуу аялал зугаалгаар явах иргэд сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Түүнчлэн бага насны хүүхдийг хараа хяналтгүй голын эрэг дагуу тоглуулахгүй, орхихгүй байх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар зорчих, гэр хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байх, голын салаа, үерийн аманд отоглож хоноглохгүй байх, үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн Байгаль орчны газраас анхаарууллаа.