"972 айлын түрээсийн орон сууцанд орох иргэдийг долдугаар сарын 22-ноос бүртгэнэ"

"972 айлын түрээсийн орон сууцанд орох иргэдийг долдугаар сарын 22-ноос бүртгэнэ"

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн зургадугаар сарын 24-ний хуралдаанаар “Түрээсийн орон сууцад хамруулах журам” батлах тухай асуудлыг хэлэлцэж, НИТХ-д өргөн барьсан билээ. НИТХ-ын хуралдаан өнөөдөр болж байгаа юм.

Энэ үеэр Нийслэлийн орон сууцны корпорцын захирал Б.Сүхбаатар дараах мэдээлэл өглөө. Тэрбээр, “972 айлын орон сууцыг улсын комисс хараахан хүлээж аваагүй байна. Бид зарим дутуу ажил дээр анхаарал хандуулж байна. 

Мөн түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам нь Засгийн газрын хуралдаанаар батлагдсан. Харин Улаанбаатар хотын "Буянт-Ухаа II" дахь 972 айлын орон сууцын хувьд өөрсдийн гэсэн журам гаргаж дагаж мөрдөх хэрэгтэй байгаа. Энэ журам НИТХ-аар орж батлагдсаны дараа Хууль зүйн яам дээр очиж хянагддаг. Иймд бид тэр хугацааг харгалзаж үзээд түрээсийн орон сууцны бүртгэлийг долоодугаар сарын 22-ноос эхлэн цахимаар хийхээр төлөвлөсөн. Бүртгэл явагдаж дууссаны дараа наймдугаар сараас иргэдийг түрээсийн орон сууцанд нь оруулна гэж бодож байна” гэв.




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө