Хакухог Монгол улсын иргэншлээс хассан ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ тун удахгүй гарна гэв

Хакухог Монгол улсын иргэншлээс хассан ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ тун удахгүй гарна гэв

Японы мэргэжлийн сумо бөхийн 41 дэх их аварга М.Даваажаргалын Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтийг Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч, зөвшөөрсөн гэх мэдээлэл зарим хэвлэлээр гараад байна.

Бид энэ талаар эх сурвалжаас тодруулахад Ерөнхийлөгчийн зүгээс холбогдох байгууллагаас ирүүлсэн саналуудыг нэгтгэж, судалж М.Даваажаргал аваргыг Монгол Улсын иргэншлээс татгалзсан хүсэлтийг нь хүлээж авч,  ёсоор болгосон нь үнэн гэлээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга уг шийдвэрийг гаргасан ч албан ёсоор ЗАРЛИГАА гаргаагүй байгаа ажээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхийлөгч  тун удахгүй зарлига гаргаж, Хакухо М.Даваажаргалыг Монгол улсын иргэншлээс хассанаа мэдэгдэх юм байна.  

Ерөнхийлөгчийн зарлиг гарсан бол Гадаадын иргэн, харьяатын газарт хүргүүлж, тухайн хүсэлт гаргасан иргэнд зарлигийг хүргүүлж, мэдэгддэг юм байна.

Японы мэргэжлийн сүмогийн дүрмийн дагуу гаднын иргэн нь дэвжээ эзэмшихийн тулд заавал өөрийн улсын иргэншлээс татгалзсан байх байдаг аж.