Хөх хот дахь Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийг эгүүлэн татах шийдвэр гаргажээ

Хөх хот дахь Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийг эгүүлэн татах шийдвэр гаргажээ

Одоогоос хоёр хоногийн өмнө Хөх хот дахь Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийг эгүүлэн татах хүсэлт ирсэн тухай мэдээлэл гараад байсан. Тэгвэл түүнийг эгүүлэн татах шийдвэрийг гаргасан байна.

Тэрбээр Хөх хот дахь Ерөнхий консулаар таван жил ажиллаж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд түүний талаар таагүй мэдээлэл их гарах болсон. Тодруулбал,  Монголоос автомашин дамлаж хятад иргэдэд зарж БНХАУ-ын хууль сахиулах байгууллагын анхааралд өртөж улмаар цагдаагийн байгууллагад шалгуулж байгаа гэх мэдээлэл бий.

ДТГ-ын дипломат ажилтан, албан хаагчид суугаа орондоо нэг удаа татваргүйгээр автомашин оруулах эрхтэй байдаг юм байна. Гэвч Д.Мөнх-Эрдэнэ энэ эрхээ давуулан эдэлж, тансаг зэрэглэлийн автомашиныг удаа дараа хятад иргэдэд борлуулсан гэгдэж буй.

Энэ талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "Хятадын тал шалгаж дууссаны дараа бид хариуцлага тооцно" гэж мэдэгдэж байсан юм.