Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар Засгийн газрын нийт гадаад өр 7.2 тэрбум ам.доллар, Монгол Улсын нийт гадаад өрийн үлдэгдэл 29.5 тэрбум ам.доллар болсон байна. Энэ нь өмнөх улирлаас Засгийн газрын өр нэг хувь (79.7 сая ам.доллар), Улсын нийтгадаад өр гурван хувь (778.6 сая ам.доллар)-оор тус тус өсжээ.
Харин Төв банкны өр хоёр хувь буюу 42.1 сая ам.доллароор өссөн бол хадгаламжийн байгууллагуудын өр найман хувь буюу 173.1 сая.амдоллароор нэмэгджээ. Нийт гадаад өрийн 25 хувийг Засгийн газрын өр, 7 хувийг Төв банкны өр, найман хувийг хадгаламжийн байгууллагуудын өр, 28 хувийг бусад салбаруудын өр, 32 хувийг компани хоорондын зээллэгийн өр тус тус эзэлж байна.