Ерөнхий сайд У.Хүрэлсүх дүүгийнхээ найзад хариуцлага тооцож чадахгүй байгаа юу

Ерөнхий сайд У.Хүрэлсүх дүүгийнхээ найзад хариуцлага тооцож чадахгүй байгаа юу

Өнгөрөгч зургадугаар сарын 03-ны өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Хотын захиргаанаас Нийслэлийн засаг дарга С.Амарсайхантай цуг гарч явахад нь иргэн Ж.Энхбат хотын орлогч нартай холбогдох, бичиг баримтуудыг өгсөн билээ.     

Тухайн бичигт, айлын байшин шатаж байхад селфиддэг, өөрийнхөө зусланд ашиг сонирхлын зөрчлөөр гэрээ байгуулж мөнгө шилжүүлдэг, авлига хээл хахуулийн хэргээр шалгагдаж байгаа, шар айрагны шил хагалж бусдын биед халдсан зэрэг ёс зүйн доголдол гаргаж байсан хүмүүс хотын орлогчоор ажиллаж байгаа”-г дурдсан байдаг.  Улмаар шүүхээс ял шийтгэл сонсож байсан, ёс зүйн доголдолтой хүмүүс орлогчийн суудалд сууж нийслэлчүүдийг удирдаж чадахгүй гэж үзсэн.

Үүний дараа удалгүй Ерөнхий сайд У.Хүрэлсүх хотын захиргааны удирлагуудтай уулзахдаа Нийслэлийн засаг дарга С.Амарсайханд асуудалд дагуулсан орлогч нараа цэгцлэх үүрэг өгсөн байдаг.

Гэвч нэг сарын хугацаа өнгөрчихөөд байхад нэг ч орлогчоо халаагүй, зургаан орлогч үргэлжүүлэн ажилласан хэвээр байгаа юм. Одоо хүртэл хариуцлага тооцож чадахгүй байгаад шалтгаан байгаа бололтой.

Тодруулбал, Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дүүтэй нэг компани эзэмшдэг найзууд гэх мэдээлэл байгаа юм. Иймд зарим орлогч нарт хариуцлага тооцож чадахгүй гацаанд орчихсон байгаа гэх хардлагыг төрүүлээд байгаа аж.