Энэ сарын 9-нөөс Улаанбаатар-Инчеон чиглэлийн шууд нислэг хийж эхэлнэ

Энэ сарын 9-нөөс Улаанбаатар-Инчеон чиглэлийн шууд нислэг хийж эхэлнэ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат долоодугаар сарын 9-өөс БНСУ-ын “Асиана эйрлайнс” компанийн Улаанбаатар-Инчеон чиглэлийн шууд нислэг эхэлнэ гэдгийг хэллээ.

Мөн олон жилийн турш яригдсан "Туркиш эйрлайнс" компанийн УБ-Истанбул, Истанбул-УБ-ын шууд нислэг удахгүй эхэлнэ гэсэн юм. Манай улс ирэх онд сая жуулчин хүлээн авах зорилт тавиад буй. Харин жуулчин хүлээн авахад агаарын тээврийн орцын асуудал бэрхшээл болж байгааг мөн дурдлаа.