ТӨБЗГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр А.Ариунболдыг томиллоо

ТӨБЗГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр А.Ариунболдыг томиллоо

Засгийн газар өчигдөр захирамж гаргаж Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар /ТӨБЗГ/-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр А.Ариунболдыг томилсон байна. А.Ариунболд нь Хуульч мэргэжилтэй. Төрийн удирдлагын магистр, Хууль зүйн докторант юм байна. МУИС- ХЗСургууль, Удирдлагын Академи, Хууль сахиулахын их сургуулийг төгссөн аж.

Тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтэн, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хэлтсийн дарга, Дэд дарга, ШӨХТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Мөн ТӨБЗГ-т Захиргаа, Хууль зүйн газрын даргаар ажиллаж байгаад ийнхүү ТӨБЗГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдоод байгаа нь энэ аж.