Байгалийн түүхийн музейн байрыг суллан, Чингис хааны музейг байгуулахаар болсон талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг танилцууллаа.
Тэрбээр "Тус музейг байгуулснаар Чингис хаантай холбоотой түүхийн өв, соёл, судалгаа шинжилгээ зэрэг бүхий л үйл ажиллагааны гол төв болгохоор шийдвэрлэсэн. Энэхүү музейг байгуулахдаа 2014 онд хийгдэж байсан зураг төслийг нь шинэчилнэ" гэлээ.
Харин Байгалийн түүхийн музейд хадгалагдаж буй үзмэрүүдийг Үлэг гүрвэлийн музейд түр шилжүүлэхээр болсон байна. Байгалийн түүхийн музейн шинэ барилга ашиглалтад орсны дараа музейн үзмэрүүдийг буцааж тавих аж.