Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг өнгөрөгч тавдугаар сард Монгол Улсыг орхин гарч “хил даван зугтсан” гэх мэдээлэл гараад байгаа билээ. Түүний гадаадад байгаа асуудал нь олон талын хардалт үүсгээд буй.
Тухайлбал, Д.Эрдэнэбилэг нарыг яллагдагчаар татаж, дахин цагдан хорих тухай асуудал яригдаж эхэлмэгц Ц.Элбэгдорж Монгол Улсыг орхин гарсан. Эл асуудал долдугаар сар гэхэд шийдэгдэх хүртэл түр хугацаанд хол байж байгаа гэх мэдээллүүд гарч эхэлсэн юм.
Мөн одоогоос хоёр хоногийн өмнө Ж.Батзандан гишүүн мэдээлэл хийх үеэрээ, “АТГ-аас эрэн сурвалжилж буй дараагийн хүн бол ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Т.Бадамжунай, Ц.Сандуй нарыг яаралтай эрэн сурвалжлахыг шаардаж холбогдох байгууллагуудад бичиг явуулах болно” хэмээсэн.
Тэгвэл Ерөнхийлөгч асаныг АТГ-аас эрэн сурвалжилсан асуудал байхгүй бөгөөд тэрбээр Цаазын ялын эсрэг олон улсын комиссын гишүүний хувиар “Хүний эрхийн комиссын хурал”-д оролцож явна. Тус НҮБ-ийн Ерөнхий ассамблейн хурал нь Швейцарийн нийслэл Женев хотод 2019/07/01-ээс 2019/07/02-нд болж буй юм.
Энэ талаар тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Урилга, ажил, үүргээ амжуулаад явж байна. Наадмаа очиж үзэх гэж яарч явна” хэмээсэн ажээ.