Өнөөдөр төрийн ордонд чуулганы хуралдаан болно. Тодруулбал, УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр хаалтаа хийх аж. Эл шийдвэрийг өчигдөр орой гаргасан бөгөөд үргэлжлүүлэн ээлжит бус чуулганы нээлт болохоор товлосон байна.
Тус ээлжит бус чуулганыг наадмын дараа хийж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Ерөнхийлөгч Х.Баттулга наадмын өмнө Үндсэн хуулийг хэлэлцэхийг түр хойшлуулах санал гаргасаныг эрх баригч нам хүлээн авсан билээ.
Чуулганы үйл ажиллагаа өнөөдөр 10.30 цагт эхлэхээр товлоод байна.