Н.Төгсцогтын Кобиа Брийдитэй хийх тулаан маргааш болно

Н.Төгсцогтын Кобиа Брийдитэй хийх тулаан маргааш болно

Мэргэжлийн боксын рингэнд Монгол улсын нэрийг өндөрт өргөж яваа МУГТ, Лондон-2012 олимпийн мөнгөн медальт Н.Төгсцогт маргааш /2020.09.20/АНУ-ын Коннектикут мужийн Анкасвилл хотод байрлах Мохеган Сан казинод ээлжит тулаанаа хийх гэж байна. Түүний өрсөлдөгч Мексик тулаанч Эдуардо Рамирез коронавирусийн халдвар авсан тул Н.Төгсцогттой тулалдах боломжгүй болсон.

Иймээс дараагийн оноолт 15 тулаандаа 15 ялалт байгуулсан 28 настай Америк тулаанч Кобиа Брийди таарсан юм.

Н.Төгсцогт хэдхэн хоногийн өмнө өөрийн цахим хуудсаараа дамжуулан тулааны өмсгөлөө танилцуулсан ба хөх, мөнгөлөг өмсгөл дээр “Монгол үндэстэн, монгол хэл бичиг үүрд” хэмээн монгол бичиг буулгажээ. Өдгөө 28 настай түүний хувьд хамгийн сүүлд өнгөрөгч хоёрдугаар сарын 8-нд Гари Рассел Жуниортой тулалдан мэргэжлийн боксын замналдаа анхны ялагдлаа хүлээсэн билээ.Тэрбээр одоогоор мэргэжлийн боксын рингэнээ 12 тулаан хийн 11 ялж, нэг ялагдсан үзүүлэлттэй явж байна.