ФОТО: Үе үеийн ерөнхийлөгчдийн наадмын ГОЁЛ

ФОТО: Үе үеийн ерөнхийлөгчдийн наадмын ГОЁЛ

Монгол улсын ерөнхийлөгчийн дээл хувцас, малгай нь төрийн их хүндэтгэл, бэлгэдлийг агуулсан байдаг. Энэ утгаараа анхны ерөнхийлөгч П.Очирбатын тангараг өргөхдөө өмссөн дээл төрийн түүхийн музейд өнөөг хүртэл хадгалагдаж байгаа юм.

Төрийн тэргүүний хувцас гэдэг нь аливаа арга хэмжээ, үйл явдалд утга учир өгч байгаа байдал, үзэл бодлынх нь толь болж байдаг хамгийн том дипломат ёс. Төрийн ёслол, төрийн хүний хувцасны өнгө загварын бэлгэдэл нь сайн, сайхан, ариуны бэлгэдэл цагаан, мөнх хөх тэнгэр, дүрэлзэн бадмалах гал, эрдэм ухааны шар өнгүүд хадгалагддаг байна.

Монголчууд эртнээс “МАНДАХ ТӨРИЙН МАЛГАЙ, ТУЛАХ ТӨРИЙН ГУТАЛ, ДЭВЖИХ ТӨРИЙН ДЭЭЛ, БҮТЭЭХ ТӨРИЙН БҮС” хэмээн билэгдэн ярьж ирсэн.

Энэ утгаараа жил бүрийн сар шинийн баяр болон Үндэсний их баяр наадмаар Төрийн түшээдийн өмссөн дээл хувцас олны анхаарлыг татдаг.

Монгол Улсын төрийн тэргүүний ёслол хүндэтгэлийн хувцас, өмсгөлийг “Төрийн ёслолын алба” тусгайлан бэлдэж өгдөг аж. Ерөнхийлөгч ямар дээл өмсөх өөрийн саналаа хэлснээр тухайн хүний онцлогт тохируулан бэлтгэдэг байна.

Үе үеийн төрийн тэргүүд ямар дээлээр гоёж байсныг харьцуулан сонирхоцгооё.