Н.Төгсцогт тулааны хоёрдугаар үед гартаа бэртэл авсан байжээ

Н.Төгсцогт тулааны хоёрдугаар үед гартаа бэртэл авсан байжээ

Мэргэжлийн боксын IBO холбооны аварга, МУГТ “King Tug” хочит Нямбаярын Төгсцогт дэлхийн ринг дээрх замналын 13 дахь тулаандаа өчигдөр /2020.09.20/ ялалт байгуулж, “WBC” холбооны аваргын бүсийн төлөө Гари Расселлтай дахин хүч үзэх эрхтэй болсон.

Тулааны хоёрдугаар үед Н.Төгсцогтын баруун гар нь гэмтсэн бөгөөд үргэлжлүүлэн арван үеийн турш гэмтэлтэй тулалдсаар ялалт байгуулж чаджээ.

Тэрээр 12 үеийн тулаанаар өрсөлдөгчөө 115-111 оноогоор "буулгаж" авсан юм.