МАН-ын дэргэдэх залуучуудын төв байгууллага НАМЗХ-ны VI Их хурал өнөөдөр болно. Өнөөдрийн хуралдаанаар НАМЗХ-ны Ерөнхийлөгчийг шинээр сонгох юм. НАМЗХ-ны одоогийн Ерөнхийлөгч дөрвөн жилийн бүрэн эрхтэй бөгөөд Г.Тэмүүлэн 2015.6.22-ны өдөр тус албан тушаалд томилогдсон байдаг. Уг бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн сарын сүүлээр дууссан учир энэ сарын 8-ны өдөр зохион байгуулагдах Их хурлаар дараачийн Ерөнхийлөгчийг сонгох юм.
НАМЗХ-ны Ерөнхийлөгчид УИХ-ын гишүүн Н.Учрал, Монголын Үндэсний Олимпын Хорооны тэргүүн дэд Ерөнхийлөгч, Скайтел группийн ТУЗ-ийн дарга Б.Баттүшиг нарыг өрсөлдөнө гэх мэдээлэл байгаа юм.
Гэхдээ УИХ-ын гишүүн Н.Учрал нь намын залуусын дэмжлэг сайтай байгаа гэх мэдээлэл бий.