НҮБ-ын цахим хуралдааны үеэр Трамп БНХАУ-ыг дахин буруутгажээ

НҮБ-ын цахим хуралдааны үеэр Трамп БНХАУ-ыг дахин буруутгажээ

Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий ассамблейн хурал энэ жил коронавирус цар тахлын улмаас цахим хэлбэрээр явагдаж байна.

Энэ жил НҮБ байгуулагдсаны 75 жилийн ой тохиож буйгаараа онцлог юм. Хуралд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп урьдчилан бичсэн видео бичлэгээрээ Бээжинг буруутгасан бол  БНХАУ-ын  талаас шинэ коронавирусийн халдварын эсрэг олон улс хамтран ажиллах боломж гэж харж буйгаа онцолжээ. Дональд Трамп хуралд хэлсэн үгэндээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг БНХАУ-ын үгээр ажилладаг хэмээн тодорхойлжээ. Мөн тэрбээр вакцин бүтээхэд хувь нэмрээ оруулахаар амлаад “Бид вирусийг ялна. Бид цар тахлыг зогсоож, хамтдаа хөгжил дэвшил, хамтын ажиллагаа, энх тайвны шинэ эринд орно” хэмээжээ.